Улаанбаатарт хөл хорионы хугацааг сунгахгүй


Улсын онцгой комиссын Ажлын хэсэг өчигдөр /2021.05.02/  хуралдан, хөл хорионы асуудлыг хэлэлцлээ. Тавдугаар сарын 8-наас хөл хориог суллаж, аж ахуйн нэгжүүдээ шат дараатай нээхээр төлөвлөж байна. Гол нь вакцинжуулалт, халдвар хамгааллын энгийн дэглэмээ хүн бүр барих нь чухал гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Өчигдөр улсын хэмжээнд 94,946 хүн вакцинд хамрагджээ. Нийслэлд 52,082 хүн хамрагдсанаас 30,417 хүн нэгдүгээр тунгаа хийлгэсэн байна. Ингэснээр зорилтот бүлгийн 46%  эхний тунгаа, 22%  нь хоёр дахь тунгаа тариулаад байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн  коронавируст халдварын нийт батлагдсан тоо өчигдрийн байдлаар 37,839 болсон. Уг вирусээр халдварлан амиа алдсан хүний тоо 117 болоод буй юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна