УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Үг нь цэцэн, үзэг нь хурц байх болтугай!

Админ
2021/05/03

Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг билээ. Харин энэ жилийн хүрээнд "Мэдээ - Нийтийн сайн сайхны төлөө" агуулгын дор тэмдэглэж байна. Энэхүү өдрийг тохиолдуулж УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нийт сэтгүүлчдэд хандаж мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр 

Шударга ёсны дэнсээр үзгээ гоёсон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан алба хаагчдад Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе!

Өдөр бүрийг өнгөлөн гийгүүлж, унших сонин, сайт, цэнхэр дэлгэц, зохиол, нийтлэл өгүүлэл бүрийнхээ цаана өөрсдийн дүр төрх нь тодорч байдаг хүмүүс нь "Сэтгүүлч" хэмээх эрхэм алдрын эзэд та бүхэн юм.

Энэ жил дэлхийн нийт хэвлэлиийн эрх чөлөөний өдрийг “Мэдээ – Нийтийн сайн сайхны төлөө” агуулгын дор, түүн дотроо иргэдийн үнэн зөв мэдэх эрхийг хангах тал дээр онцгойлон анхаарал хандуулж байгаа нь туйлын ач холбогдолтой.

Дөрөв дэхь засаглалын элч төлөөлөгчид, эрхэм сэтгүүлчид та бүхний үг нь цэцэн, үзэг нь хурц байх болтугай! гэжээ. 







Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.14
    2021/05/03

    Энэ Бат-Амгалан гэж нөхөр хараад байхад их дажгүй, эв нэгдлийг эрхэмлэдэг, наанатай цаанатай, зөв үед зөв дугарч явдаг залуу улс төрч шиг санагдсан. Ах нарыгаа дагаж савсагнахгүй, дүү нараа дээрэлхэж дарамтлахгүй, дүүргийнхээ иргэдийн эмнэлэг, зам харгуй, бусад хууль батлах гэх мэт зүйлсэд явж байгаа л харагддаг. Амжилт

    Хариулах