Се гэдэг нэртэй хятад шинэ эхнэртэйгээ зугаалахаар хоёр настай хүүгээ зараад аян замдаа гарчээ. Энэ тухай мэдээ South China Morning Post сонинд өгүүлжээ.
Анхны эхнэрээсээ салснаас хойш хүүг эцгийнх нь асрамжид үлдээхээр шүүх шийдвэрлэжээ. Харин Се шинэ эхнэртэйгээ хүүгээс болон байнга маргалдах болсон тул бусдад худалдахаар шийдсэн гэжээ. Ингээд жаалхүүг хүүхэдгүй хосод 158 мянган юаниар ($24 400) зараад шинэ эхнэрийнхээ хамт аялалд гарчээ.
Сегийн хамаатнууд хүү алга болсныг мэдээд цагдаад хандсан ажээ. Цагдаагийнхан хатуу сэтгэлтэй эцгийг Чэжян мужид аялж явахад нь баривчлан саатууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна