АНУ-д 105.5 сая гаруй хүн буюу насанд хүрсэн хүн амын 40 гаруй хувь, ахмад настнуудын 70 орчим хувь нь коронавирусын вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ даваа гарагт мэдээлжээ.
АНУ-д энэ сарын 3-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 312'509'575 тун вакцин түгээгээд байгаагаас 79 хувийг нь буюу 246'780'203 тунг тарьжээ. Тодруулбал, 147.5 сая хүн вакцины нэг тунг хийлгэсэн бол 105.5 сая хүн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.
"CDC"-ийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт орон даяар өдөрт дунджаар 2.3 сая тун вакцин тарьжээ. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д өнөөдрийн байдлаар халдварын 32 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 577 мянга гаруй хүн нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна