Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргажээ. Тодруулбал, өчигдөр нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид гурван километр замыг туулан очиход нэг настай, эрэгтэй хүүхэд дөрвөн метрийн гүн нүхэн жорлонд унасан байжээ.
Алба хаагчид хүүхдийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна