Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн болон Сангийн сайдын баталсан журмыг танилцууллаа.
Тэрбээр мэдээлэлдээ, “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилж 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа. Гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний санхүүжилтийн журмыг баталсан” гэв.
Уг журамд тусгаснаар, “COVID-19” халдварыг илрүүлж оношлох, сорьц авсан, дархлаажуулалт хийж буй эрүүл мэндийн ажилтан, хөнгөн хэлбэрээр тусламж үйлчилгээ авч буй иргэдийг өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтаар санхүүжүүлэхээр болжээ.
Мөн өрх, сум, тосгоны эрсдэлтэй, хөнгөн, маш хүнд өвчтөнийг хэвтэн эмчлэхэд биеийн байдлаас хамаарч 650 мянган төгрөгөөс 4 сая 300 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гуравдугаар тогтоолоор “COVID-19” халдварын батлагдсан тохиолдлыг 4 сая 300 мянган төгрөг байхаар тогтоосон. Энэ хүрээнд эрэмбэлэн ангилж 650 мянган төгрөгөөс 4 сая 300 мянган төгрөгийн санхүүжилтийг хувь болон төрийн эрүүл мэндийн байгууллагад гүйцэтгэлээр нь олгох юм. Ингэхдээ тухайн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын илүү цаг, хувийн хамгаалах хэрэгсэл, бүх өртгийн жинг тооцсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна