О.Баасанхүү: АН-ын дарга нь С.Эрдэнэ хэвээрээ гэдэг нь УБЕГ-ын лавлагаагаар батлагдсан


М.Тулгат даргатай АН-аас мэдээлэл хийлээ. Тус намын гишүүн О.Баасанхүү "Өнөөдөр СЕХ-нд албан бичиг хүргүүлж байгаа. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранд хоёр үндэслэлээр албан бичиг хүргүүлж байна. СЕХ Дээд шүүхээс лавлагаа авсан. 

34 нам дотроо АН хоёрт байгаа нь хэвээрээ юм байна. Дарга нь хуучнаараа буюу С.Эрдэнэ хэвээрээ гэдэг нь лавлагаагаар батлагдлаа. Мөн УБЕГ-ын дүгнэлтийн дагуу шинээр тамгаа авсан. Энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хүмүүс гомдол гаргасан юм билээ. Гэхдээ одоог хүртэл шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тэгэхээр өнөөдрийг хүртэл хийгдсэн үйл ажиллагаа, нэр дэвшүүлэлт хууль журмын дагуу хийгдсэн гэж ойлгож болно" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна