“Мөнгөн гүүр” эмнэлэг PCR шинжилгээгээр мөнгө угаадаг уу


Covid-19 цар тахал эрс нэмэгдэж, улс даяараа жил гаруй хөл хорионд хоригдож буй. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд сайн дураараа болон үнэ төлбөртэй PCR шинжилгээ хийлгэж, ковидын халдвар авсан эсэхээ урьдчилан мэдсээр ирсэн. PCR шинжилгээг иргэд цахимаар цаг захиалан үнэ төлбөргүй өгдөг байсан бол хувийн хэвшлийн эмнэлгүүд оны өмнөхөөс эхлэн PCR шинжилгээг төлбөртэй авч эхэлсэн. Тэгвэл хувийн нэртэй эмнэлэг 98 мянган төгрөгөөр авч буй шинжилгээний хариуг буруу гаргажээ.

Тухайлбал “Мөнгөн гүүр” эмнэлэгт тавдугаар сарын 3-нд PCR шинжилгээ өгсөн иргэний хариу маргааш нь эерэг гарч, гэр бүл, ойр дотнын хүмүүс нь сандарч эхэлжээ. Маргааш нь гэр бүлээрээ дахин өөр хувийн эмнэлэгт үзүүлэхэд шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Энэ мэт эрүүл байгаа хүмүүсийн сэтгэл санаагаар тоглож, мөнгө идэж буй хэрэг хэрээс хэтэрсэн байлтай. Адаглаад шинжилгээ өгч буй хүн бүрээс 98 мянган төгрөг авна, дээрээс нь хариуг буруу гаргана гэдэг шуналдаа хөтлөгдсөн увайгүй үйлдэл. Үйлчлүүлэгч бүрээсээ ашиг хонжоо харж, шинжилгээ авч буй “Мөнгөн гүүр” эмнэлэг хүний эрүүл мэнд, сэтгэл санаагаар тоглосоор л байх уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна