Иран улс өөрсдийн гарган авсан "Фахра” коронавирусын вакцинаа амжилттай туршжээ


Иран улс өөрсдийн гарган авсан "Фахра” коронавирусын вакциныг хүмүүс дээр амжилттай туршсанаа мэдэгджээ.

Тус вакциныг террорист халдлагын улмаас өнгөрсөн онд амиа алдсан Ираны цөмийн физикч Мохсен Фахризадегийн нэрээр нэрлэжээ. Харин түүний хүү вакцины туршилтад сайн дураараа оролцсон байна.

Ираны Батлан хамгаалахын яамны дэргэдэх судалгааны төвийн гарган авсан "Фахра” вакцины эмнэлзүйн туршилт гуравдугаар сард эхэлжээ. Иран улс өөрсдийн коронавирусын хэд хэдэн вакциныг гарган авсан байна. Тухайлбал, “COV Iran Barakat” вакцины гурав дахь үе шатны туршилтыг 4 дүгээр сард эхлүүлж, тавдугаар сард хэрэглэх зөвшөөрөл олгох төлөвтэй байгаа бол бусад вакциндаа 2-3 сарын дараа зөвшөөрөл олгох аж.

Иран улс Оросын "Спутник V" вакцинаар 2 дугаар сарын 9-нөөс иргэдээ үнэгүй дархлаажуулж эхэлжээ. Эхний ээлжинд сэхээн амьдруулах болон эрчимт эмчилгээний тасгийн ажилтнууд, 65-аас дээш насныхныг дархлаажуулах шийдвэрийг гаргасан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна