ТАНИЛЦ: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийн байгууллага


УОК өнөөдөр хуралдаж, энэ сарын 8-наас 18 чиглэлээс бусад ААН-ийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулж хэвийн горимд шилжүүлэх журам баталсан байна.

Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинг энэ сарын 8-наас ирэх сарын 5 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд шилжүүлж, зэрэглэл бууруулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу УОК өнөөдөр хуралдаж, холбогдох журмыг баталсныг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаныхан олон нийтэд танилцууллаа.

“Улбар шар” түвшинд бизнес, нийгмийн үйл ажиллагааг 89 төрөлд ангилдгаас 18-ынх нь үйл ажиллагааг хязгаарлах юм. Үүнд:

  1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  3. Бүх төрлийн баар
  4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  6. Хүнсний биш барааны зах худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.)
  7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  8. Сургалтын төв
  9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  10. Алжаал тайлах төв
  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  12. Саун, бассейн, нийтийн халуун ус
  13. Зочид буудал, дэн буудал
  14. Амралт, жуулчны газар 
  15. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
  16. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ
  17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
  18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна