УОК өнөөдөр хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихэд мөрдөх журмыг танилцууллаа. Засгийн газраас иргэдийн дархлааг дэмжих үүднээс зохион байгуулж буй вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөгийн урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн. Уг мөнгийг тухайн иргэн вакцины 2 дахь тунгаа хийлгэж бүрэн вакцинжуулмагц тухайн тохиолдолд данс руу нь орохоор ЭМЯ Сангийн яамтай хамт зохион байгуулж буйг Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдлээ.
Вакцинжуулалтын 50 мянгыг иргэдийн данс руу шилжүүлэх ажлыг ЭМЯ Сангийн яамтай зохицуулж байна.
Халамжийг хязгаарлах талаар энэ талын иргэдийн тоо баримт ХНХЯ-нд байгаа. Халамжийн 90 мянга, хүнсний талон авдаг 30 мянган иргэн вакцинд хамрагдаагүй байгаа судалгаа тоо байна. Энд иргэдийг нийгмийн хариуцлагатай байгаа ч хүсэж байна. Нийгмийн тодорхой эмзэг бүлгийн иргэд ч бий учир энэ ажлыг зохицуулна, үүнд ЭМЯ хяналт тавьж ажиллана гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна