Умард Солонгосоос ажиллах хүч авна


БНАСАУ-ын эрх баригчид энэ сард Монгол руу ажиллах хүч илгээхээр болжээ. Тус улсын “Daily NK” сонин dailynk.com цахим хуудастаа энэ талаар мэдээлжээ. БНАСАУ өнгөрсөн гуравдугаар сард ОХУ руу мөн шинэ ажилчид явуулсан юм. Олон улсын шинжээчид Умард Солонгосын энэ алхмыг Ковид19 цар тахал болон олон улсын хоригоос болж эдийн засаг нь хүндэрсэн тул валют олох зорилгоор хийж байгаа ажиллагаа хэмээн нэрлэжээ.

dailynk.com цахим хуудаст бичсэнээр, Умард Солонгос энэ сарын эхээр 200 ажилчин манай улс руу илгээх бөгөөд ажилчдын 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй байх юм байна. Ажилчид газар тариалан, хөдөө аж ахуй, оёдлын үйлдвэрүүдэд ажиллах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна