УОК-оос иргэд, байгууллагуудад сэрэмжлүүлэг хүргүүллээ


Тавдугаар сарын 8-ны бямба гарагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж хатуу хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссоос дараах сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө. 

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч,  ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг " Хүн амын дунд халдвар тарснаас хойш Монголд 44 мянган хүн халдварт өртөж, 164 хүн амь насаа алдсан. Нөхцөл байдлын улмаас дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 08-ны 06.00 цаг хүртэл  26 хоногийн хатуу хөл хориог авч хэрэгжүүллээ. Энэ хугацаанд мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлтээр 15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг хоёр дахин бууруулсан хэдий ч нөхцөл байдал хүнд байна. 

Засгийн газар, УОК-ын зүгээс богино хугацаанд насанд хүрсэн иргэдээ цар тахлын эсрэг дархлаажуулж байгаа.  Хэдий хөл хориог суллаж байгаа ч халдварын тархалтын эрчим буурахгүй, амь насаа алдах хүнд нөхцөлд байна.  Иймд УОК-оос иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна" гэлээ. Үүнд

  • Цар тахлын эрсдэл хэвээр үед шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх
  • Айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байх
  • Гудамж талбайд олноор цуглахгүй байх
  • Олныг хамарсан уулзалт, цуглаан зохион байгуулахгүй байх 
  • Вакциндаа хамрагдах, дархлаажуулалтад хамрагдсаны дараа ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
  • Хүн хоорондын зай барих
  • Гараа тогтмол ариутгах
  • Амны хаалт зүүхийг анхаарууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна