Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ БНХАУ-ын “Sinopharm” компанийн коронавирусын эсрэг вакциныг яаралтай тусламжийн үед хэрэглэхийг зөвшөөрчээ.
Энэ тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус баасан гарагт болсон хэвлэлийн хурлын бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Ингэснээр Хятадын вакцин ДЭМБ-аас аюулгүй байдал, үр дүн, чанарын үнэлгээ авсан коронавирусын 6 дахь вакцин болжээ.
ДЭМБ-ын тэргүүний хэлснээр, энэхүү алхам нь олон улсын COVAX механизмаар дамжуулан худалдан авч болох коронавирусын вакцины жагсаалтыг өргөжүүлж байгаа аж. Түүнчлэн улс орнуудад “Sinopharm”-ийн вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгаж, худалдан авах, ашиглах боломж олгоно гэж үзэж байна.
ДЭМБ яаралтай тусламжийн үед хэрэглэхийг зөвлөсөн вакцины жагсаалтдаа АНУ-ын "Pfizer", Германы "BioNTech" компаниудын хамтран бүтээсэн "Comirnaty" вакцин, Америкийн "Johnson & Johnson" компанийн охин компани болох "Janssen", Америкийн "Moderna" компани, мөн Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн вакцины хоёр хувилбарыг оруулаад байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна