КОВИД-19 халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг 21 хоногийн дараанаас вакцинд хамруулах журам гарсныг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хэллээ.
Тэрбээр "Дэлхийн улс орнуудад вакцины татан авалт, хангамжтай холбоотойгоор 3-6 сарын дараа вакцинд хамруулах журам хэрэгжиж байна. Манай улсын хувьд АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв болон бусад улс орнуудын зөвлөмжийг судалж үзээд манай эрдэмтэд өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг дархлаажуулалтад хамруулах санал гаргасан.
Ингэхдээ эхний тунг хийлгэсэн байсан бол хоёр дахь тунгаа, вакцин хийлгээгүй бол хоёр тунгаар дархлаажуулна. Харин хоёр тун вакцин хийлгэсэн хэдий ч халдвар авсан бол дахин вакцин хийлгэх шаардлагагүй. Халдварын онош батлагдсанаас хойш 21 хоногийн дараанаас эхлээд вакцинд хамрагдах ёстой" гэдгийг хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна