Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүлийг захиалагчаар татсан ч байцаагаагүй байдаг


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 дахь хоногтойгоо золголоо. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд хэвлэлийнхэнтэй уулзаж, сонирхсон асуултад хариулж байна. Энэ үеэр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, хэргийн захиалагчтай холбоотой гэх асуудалд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийлэв. 

Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Би захиалагч гэдэг үгийг хэрэглэхдээ гэх гэдэг үгийг заавал хэлж явдаг. Учир нь, тэр үедээ хэргийг шалгасан хүмүүс захиалагчийг зарлаагүй, олоогүй байж захиалагчаар хүн алсан гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан. Энэ хэрэгт Э.Бат-Үүлийг захиалагчаар татсан. Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр шүү. Хамжигчаар Булганыг татсан, 10 сар хорьсон. Тогтоож чадаагүй сулласан. Хамтрагчаар А.Ганхуяг гэдэг хүнийг татсан, тогтоож чадаагүй. Түүнийг найман сар хорьсон. Э.Бат-Үүлийг 2016 онд яллагдагчаар татсан, 20 хоногийн дараа тогтоолоо хүчингүй болгосон. Тэр Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2014 оноос хойш Э.Бат-Үүлийг яриад байсан. Ядаж л Э.Бат-Үүлийг байцаах ёстой, байцаагаагүй шүү дээ. Ийм болохоор би энэ явдлыг яриад байдаг юм" гэж ярилаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна