Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны “Орбит”-ын 13 дугаар гудамжинд байшин шатаж, нэг иргэн нас баржээ.
Энэ тухай дуудлага тавдугаар сарын 10-ны өдрийн 09:53 цагт Онцгой байдлын газар ирсэн байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах анги очиж, иргэн Т-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймрийн улмаас иргэн З /40 настай, эрэгтэй/ бага зэрэг түлэгдсэн байсныг ЯТТТ-д хүргэсэн бол иргэн У /70 настай, эмэгтэй/ галд өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна