БНХАУ улсад коронавирусын 325 сая тун вакцин хийгээд байна


Коронавирусын вакцинжуулалтын аянд хүн амаа олноор нь хамруулах хүрээнд БНХАУ улс нийт 324.3 сая гаруй тун вакцин хийсэн тухай тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдэгджээ.

“2021 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар мужийн хэмжээнд засаг захиргааны 31 нэгж тэр дундаа автономит дүүрэг, төвийн харьяа хот, Шинжааны үйлдвэрлэл, барилгын корпуст нийт 324.307 сая тун вакцин хийжээ” гэж мэдэгдэлд дурдав.

Хятад улс 2020 оны 12 дугаар сарын 15-нд хүн амын эн тэргүүний бүлгийг вакцинжуулж эхэлжээ. Дөрөвдүгээр сарын 1 гэхэд 126.6 сая тун вакцин хийсэн бол тавдугаар сарын 1 гэхэд 270.41 сая тун вакцин хийсэн байна.  

Зургаадугаар сар гэхэд хүн амын 40 орчим хувийг вакцинжуулахаар төлөвлөж буйг БНХАУ-ын тархвар судлаач Жун Наньшань мэдэгджээ. Хятад улс 1.4 тэрбум орчим хүн амтай юм.

Эх сурвалж: montsame.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна