Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд дүүргийн зарим хэлтсүүдээс төрийн үйлчилгээ авч байна


Халдвар судлаачдын хэлж буйгаар Коронавирусын халдвар нь битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед илүү хол зайд, цар хүрээ ихтэйгээр тархаж байгаа нь тогтоогдсон. 

Тиймээс нэгдүгээрт иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, хоёрдугаар төрийн алба хаагчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, гуравдугаарт төрийн үйлчилгээг зогсолтгүй үргэлжлүүлэх зорилгоор иргэдийн хамгийн их төрийн үйлчилгээ авдаг хэлтсүүдийг гадна байрлуулсан. Иргэд та бүхэн төрийн үйлчилгээг авахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, төрийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна