С.Одонтуяа: Ерөнхий сайд ховоор ажил хийж болохгүй


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн хэвлэлийн хурал дээр вакцины асуудлыг улстөржүүлсэн улстөрчид бий, тэр нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр гэж зарласан.

Тэгвэл С.Одонтуяа үүнийг эрс эсэргүүцэж, Ерөнхий сайд өөрийг нь илт гүтгэсэн, олон нийтэд худал мэдээлэл тараасан гэж үзэн Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө гэв.

Тэрээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ховоор ажил явуулж, баримт нотолгоогүй зүйлээр хүнийг гүтгэж болохгүй... Манай нөхөр вакцинтай холбогдох ямар ч боломжгүй. Ерөнхий сайд ховоор ажил хийж болохгүй.... Тиймээс би өнөөдөр шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ.” гэжээ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.33
    2021/05/11

    Хов байтугай Суудлын төлөө ичиж үхэх байтугай юм болоод байна шүү дээ. Гаднаас орж ирсэн Ганбаатар нэр дэвшиж байхад боловсон хүчин чин хаана байна. Гэдсээ мэдэхгүй идхээс өөр юм алга байна. Гэтэл жинхэнэ өлсөж байгаа мэдээлэл дутуу дэмжигчид чин нүүр хийж хэлэх үггүй болоод байна. хаяаагаа манасан асуудлаа болиоч

    Хариулах