Хогийн саванд унтаж байсан хүү амиа алджээ


Австралийн Порт Линкольн хотын гудамжны хогийн саванд унтаж байсан 13 настай хүү золгүй тохиолдлоор амиа алджээ. Түүнийг дотор нь байсныг мэдээгүй ажилтнууд хогийн сав доторх хогийг хогны машинд шилжүүлэн хийсэн бөгөөд хүү механизм дотор дарагдан, нас барсан байна.

Хогны машины жолооч хогийн савыг ачааны машины ар тал руу хийсний дараа л дотор нь хүн байсныг олж мэдсэн аж. 

Эдгээр бага насны хүүхдүүд яагаад хогийн саванд унтаж байсан талаар мөрдөн байцаалт явуулж байгаа гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Өмнөд Австралийн өсвөр үеийнхнийг дэмжих төвийн Гүйцэтгэх захирал Жо Кларк "Порт Линкольн Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа эдгээр гурван хөвгүүн тус төвөөр ойр ойрхон зочилдог байсан бөгөөд ажилтнууд нь сайн таньдаг байсан гэдгийг хэлжээ. 

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна