Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан автобус өчигдөр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт шатжээ.
Тодруулбал, энэ сарын 11-ний өдрийн 12:52 цагт Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт иргэн Т-ийн тээврийн хэрэгсэл (автобус) шатаж байна гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу гал түймэр унтраах 59 дүгээр ангийн таван албан хаагч газар дээр нь ажиллаж, нэг цаг 55 минутын хугацаанд галыг бүрэн унтрааж иргэн Т-д хүлээлгэн өгсөн аж.
Уг автобус тус аймгийн "Улаан туг" багийн Дундын овоо гэдэг газарт буюу Говь-Алтай аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км, Шарга сумын төвөөс зүүн урд зүгт 30 км зайд шатаж байжээ.
Автобусанд хоёр жолоочоос өөр хүн зорчоогүй бөгөөд эм эмнэлгийн хэрэгсэл, бусад төрлийн ачаа ачсан байсан аж. Галын аюулын улмаас хүний амь эрсдээгүй.
Гал гарсан шалтгааныг тогтоохоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна