МЗХ-оос жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэсээр иржээ.

Админ
2020/08/25

МЗХ-оос жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэсээр иржээ. Сонирхолтой нь Монгол улс залуучуудын өдрийг хамгийн олон жил тэмдэглэж байгаа цөөхөн хэдэн орны нэг юм. Олон улсын залуучуудын өдрийг 2000 оноос хойш наймдугаар сарын 12-ны өдөр болгон НҮБ-ээс зохион байгуулдаг болсон бол 1985 оноос Ромын Пап II Иоанн Павелын санаачлагаар Дэлхийн залуучуудын өдрийг тэмдэглэж эхэлжээ. Харин Монгол улсад “Богийг халах залуучуудын эвлэл” 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулагдаж, тэр цагаас хойш эл өдрийг Монголын залуучуудын өдөр болгосон аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна