"Мөнх тэнгэрийн бичиг-2021" үзэсгэлэнг танхимд бус автобусны буудал, гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан олон нийтэд толилуулж эхэлжээ.
Тодруулбал, 30 гаруй уран бүтээлчийн 100 гаруй бүтээлийг өчигдрөөс эхлэн 14 хоног дэлгэж, нийслэлийн өнгө төрхийг үндэсний уран бичгээр чимэх юм.
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Мөнх тэнгэрийн бичиг" уран бичлэгийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс, үндэстнийг эрхэм дээд соёл эх бичгээ сурч мэдэх, түгээн дэлгэрүүлэх хандлагыг хүүхэд багачуудад таниулах зорилготой.
Тус үзэсгэлэнг 2011 оноос уламжлал болгон ес дэх удаагаа зохиож буй нь энэ юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Мөнх тэнгэрийн бичиг-2020" монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эздэд шагналыг маргааш гардуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна