Т.Баярхүү: Томоохон зах, худалдааны төв, зочид буудал, амралт, хоолны газруудыг энэ сарын 22-ноос нээхээр төлөвлөж байна


Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагааг нь нээхээр төлөвлөж байгаа салбаруудыг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү зарлав.

УОК-оос долоо хоногийн дараагаас нэмж долоон төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа аж.

Т.Баярхүү хэлэхдээ "Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагааг нь нээх салбаруудын жагсаалтын дараах мэдээлэл эцсийнх биш гэдгийг хэлье.

Бидний хувьд эрсдэлийг тодорхой хэмжээнд тооцон судалгаа хийж, нээх боломжтой салбаруудын жагсаалтыг гаргаж байна. Тиймээс халдварын нөхцөл байдлаас шалтгаалж тухайн бүрд нь зарлах тул өөрчлөгдөж болзошгүй.

Эхний ээлжид, энэ сарын 22-ноос,

  • Орон нутаг хоорондын зорчих хөдөлгөөн,
  • Томоохон зах, худалдааны төвүүд,
  • Хоол үйлдвэрлэлийн газрууд /ресторан, кафе, түргэн хоолны газар, цайны газар/-ыг 50 хувийн дүүргэлттэйгээр,
  • Шаардлага хангасан зочид буудлууд,
  • Амралт, жуулчны баазыг тодорхой хязгаарлалттайгаар нээхээр жагсаалтуудыг гаргасан байна.

Энэ гэхдээ эцсийн шийдвэр биш ч өнөөдөр мэдээлж байгаагийн шалтгаан нь тодорхой хэмжээнд дээрх байгууллагуудад бэлтгэл ажлаа тодорхой хэмжээнд хангах боломжийг нээж өгөх ёстой гэсэн үүднээс хэлж байгаа юм.

Бид бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн хүрээнд нээж, эдийн засгийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд эргэлтэд оруулахгүй бол эдийн засаг эрсдэлт байдалд байна" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.228
    2021/05/14

    Наран туулыг нээмээр бна

    Хариулах