УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж зарим асуудлыг хэлэлцэн шийдэрлэжээ. Үүнтэй холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ.
Маргааш буюу тавдугаар сарын 15-наас кофе шоп танхимынхаа 50 хувьд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллана. Түүнчлэн энэ сарын 22-ноос хоолны газар, томоохон зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Гэхдээ үйлчилгээний байгууллагууд хүүхдүүдэд үйлчилэхгүй байхаар зохицуулах гэнэ.
Энэ талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Сургалтын төвд хүүхдүүд зайгаа бариад халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөд, танхимд 10 хүртэлх хүний тоотойгоор хичээллэж болно. Мөн хүүхдүүд эцэг эхчүүдийн хараа хяналтын дор дэлгүүр, сургалтын төвд орж болно.
Харин тэд дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа учир кофе шоп гэх мэт бусад үйлчилгээний байгууллагад оруулахгүй.
Энэ бол нийслэлд ирэх сарын 1-ныг хүртэл нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг бүрэн тунгаар дархлаажтал авч хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохицуулж байгаа арга хэмжээ юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна