Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хэн хөнөөсөн болох нь тогтоогдохгүй байсаар 20 гаруй жилийг ардаа үджээ. Түүний амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон байдаг. Учир нь тэднийг эрүүдэн шүүж, хэргийг албаар тохсон гэх бичлэг задарж, олон нийтийг талцуулаад байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2021.05.14/ Улсын Дээд шүүхэд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцлээ.
Улмаар гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна