Норвеги улс коронавирусын эсрэг, “AstraZeneca” компанийн вакциныг хүн амын дархлаажуулалтдаа ашиглахаа албан ёсоор зогсоож байгааг тус улсын Ерөнхий сайд Эрна Сульберг мэдэгджээ.
Энэ вакциныг хийлгэсэн хүмүүсийн дунд цусны бүлэгнэл үүссэн учир тус улс гуравдугаар сарын 11-нээс “AstraZeneca” вакциныг хэрэглэхээ түр зогсоосон юм. Уг вакциныг тариулсан таван хүнд цусны бүлэгнэл үүсч, гурван хүн нас барсан байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Дани улсын Засгийн газар “AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хасч байгаагаа зарласан билээ.
Норвеги улсын хувьд “Johnson & Johnson” компанийн вакциныг хэрэглэхийг түр зогсоох шийдвэрийг дэмжсэн ч өөрийн хүсэлтээр энэ вакциныг тариулахыг зөвшөөрч байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус улс "Moderna" болон "Pfizer-BioNTech" компаниудын вакциныг хэрэглэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна