A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Том Круз Алтан бөмбөрцөг-ийн шагналуудаа буцаажээ

Том Круз "Алтан бөмбөрцөг"-ийн шагналуудаа буцаажээ


Холливудын алдарт жүжигчин Том Круз “Алтан бөмбөрцөг” наадмаас авсан шагналуудаа буцаан өгчээ. Тэрбээр тус наадмын шагналын эздийг тодруулдаг “HFPA” холбооны шүүгчдийн дунд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдал байгааг эсэргүүцэж ийм алхам хийсэн байна.

Том Круз “Алтан бөмбөрцөг” наадмаас 1990 онд “Долдугаар сарын 4-нд төрсөн хүн” (Born on the Fourth of July, 1989) киноны ахмад дайчин Рон Ковикийн дүрээр, 1997 онд "Жерри Магуайр" киноны спортын сэтгүүлч Жерри Магуайрын дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагнал тус тус хүртэж байв. Мөн 2000 онд "Магнолия" (Magnolia, 1999) кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн билээ.

“Алтан бөмбөрцөг” наадмыг жил бүр шууд дамжуулан үзүүлдэг уламжлалтай “NBC” телевиз мөн дээрх шалтгаанаар ирэх жилийн ёслолыг дамжуулахаас татгалзжээ. Тиймээс 2022 онд тус наадмын шагнал гардуулах ёслолыг ямар телевиз дамжуулах нь одоогоор тодорхойгүй байна.

“HFPA” нь 86 сэтгүүлчтэй, гишүүдийн бүрэлдэхүүнд өнгөт арьстнуудын нэг ч төлөөлөл байхгүй аж. Ийнхүү шүүмжлэл дагуулах болсон учир “HFPA” шинэчлэл хийж, өнгөт арьст сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэж, гишүүддээ бэлэг авахыг хоригложээ.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна