Өндөржүүлсэн байдлын зэрэг 6 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ


Өнөө үйлчилж буй бүх нийтийн бэлэн байдлын өндөржүүлсэн байдлын зэрэг 6 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ гэдгийг УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Худалдааны томоохон төв захууд, цайны газруудын үйл ажиллагаа хэзээ нээгдэх гэсэн асуултад УОК-ын шуурхай штабаас дээрх үйлчилгээний газруудыг нээхийг энэ сарын 22 хүртэл түр хойшлуулаад байна гэсэн хариуг өгч байна. Гэхдээ "COVID-19"-ийн халдварын тухайн үеийн нөхцөл байдал, дэгдэлтээс хамаарч олон хүнийг нэг дор бөөгнөрүүлэхгүй байх үүднээс энэ талаар буюу нээгдэх эсэх талаар тухайн үед мэдээлнэ гэдгийг мэдэгдлээ. 

Мөн энэ сарын 22-ноос иргэд аймаг, орон нутагт чөлөөтэй зорчих эсэх талаарх асуултад, вакцины 2 тунд бүрэн хамрагдаж, 14-өөс дээш хоносон, буяны ажлаар яваа болон эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай иргэдийг PCR-ийн шинжилгээ шаардахгүйгээр орон нутаг руу нэвтрүүлж буйг мэдэгдлээ. Ийм иргэдийг орон нутагт очсон хойно тусгаарлахгүй харин хүүхдийг 7 хоног гэрээр тусгаарлана. Энэ шийдвэр бүхий түр зохицуулалтын журам 5 дугаар сарын 22 хүртэл хүчинтэй байгаа, түүнээс цааш дараагийн шийдвэр гарна гэдгийг УОК-ын шуурхай штабын ажилтан, ОБЕГ-ын хурандаа Ч.Мөнхбат мэдэгдлээ.

Орон нутагт очсон хүүхдийг 7 хоног гэрээр тусгаарлана.

Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын өндөржүүлсэн байдлын зэрэг 6 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ. Тиймээс 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 2 хүртэл ямар шийдвэр гаргахыг тухайн үед мэдээлнэ гэж байна. 

Ташрамд мэдээлэхэд өчигдрөөс эхлэн 10 хүнээс ихгүйгээр, хүн хооронд 2 метрийн зайтай үйлчилж байхаар сургалтын төвүүд, мөн кофешоп нийт заалны 50 хувийн багтаамжид, бассейн, фитнесс төвүүд дээрх байдлаар үйлчлэхээр тус тус үйл ажиллагаагаа нээгээд байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна