29 настай эрэгтэй өндрөөс үсэрч нас баржээ


Нэгдүгээр хорооллын 33 дугаар байрны наймдугаар давхраас өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд эрэгтэй хүн унаж, нас баржээ. Тодруулбал, 29 настай эрэгтэй А тус байрны наймдугаар давхар буюу гэрийнхээ цонхоор үсэрсэн байна. Энэ тухай дуудлага мэдээлэл тус өдрийн 14:02 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эрэгтэй архины хамааралтай бөгөөд сүүлийн тав хоног согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст шалгаж байгаа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна