Туул голд дөрвөн настай хүү живж, амиа алджээ

Өчигдөр 10 цаг 37 минут

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг дөрвөн настай хүү Туул голд живж амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач хүү өчигдөр /2021.05.17/ 19:00 цагийн үед амиа алдсан байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед талийгаач хүүгийн ээж нь архи, согтууруулах төрлийн зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Улмаар дөрвөн настай хүү нь Туул голын эрэг дээр тоглож байхдаа хальтарч, живч амиа алдсан байна. 

Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна