Жо Байден ОХУ, БНХАУ-ын илгээснээс илүү их вакцин нийлүүлнэ гэв


АНУ зургаадугаар сарын сүүл гэхэд тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийт 20 сая тун вакцин олон улсад нийлүүлнэ гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ. 

Ингэж хэлэхдээ тэрбээр АНУ вакцин хэрэгтэй байгаа улсуудад "вакцины зэр зэвсэг" нь болж, Орос, Хятадаас илүү их хэмжээгээр нийлүүлэх болно гэж хэлжээ. 

"Дэлхийн хоёрдугаар дайны үед Америк яг л  ардчиллын зэвсэг байсан шиг коронавирусын цар тахлын эсрэг тэмцэхэд манай улс дэлхийн бусад улс оронд вакцины зэвсэг нь байх болно" гэжээ. 

Жо Байдены хэлснээр АНУ нийт 80 сая тун вакцин олон улсад нийлүүлэх бөгөөд энэ нь 15 сая тун вакцин хандивласан Орос, Хятадаас нийлүүлсэн вакцины хэмжээнээс давсан үзүүлэлт гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна