Б.Батдаваа: Хөдөлмөрийн насны хоёр хүн хөдөлмөрийн бус насны нэг хүнийг тэжээж байна


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгийн талаар мэдээлэл сонслоо. 

Мэдээлэлтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа гишүүдийн асуултад хариулахдаа "Хүн амын тооллогоос гарсан үр дүнгээр хүн амын ачааллыг тооцож үзсэн. Хүн амын ачаалал 55.3 хувь буюу хөдөлмөрийн насны хоёр хүн нэг хөдөлмөрийн бус насны хүнийг тэжээж байна. Хүн амын цонх үеийг ашиглаад нийгмийн даатгалын асуудлаа шийдэх хэрэгтэй. Хөдөлмөрийн насны хүн их байгаа энэ үеийг ашиглаад нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэчлэх боломжтой" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна