Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаа нээлттэй зохион байгуулж нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нийслэлд тулгамдаад байгаа асуудлаар танилцуулга хийлээ.
Ц.НЯМДОРЖ: -Монгол Улсын хүн ам сүүлийн 10 жилд 22.6 хувь буюу 599 мянгаар нэмэгдэж 2020 оны байдлаар гурван сая 253 мянгад хүрсэн байна. Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 345 мянгаар нэмэгдэж нэг сая 499 мянга хүрчээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хоёр хүн тутмын нэг нь нийслэлд амьдарч байна гэсэн үг юм. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдийн 64.2 хувь нь нийслэлд төвлөрч, ДНБ-ий 66.6 хувь нийслэлд бүрдэж байна. Улаанбаатар хотын эдийн засгийн 58.4 хувийг үйлчилгээний, 41.4 аж ахуй, үйлдвэр, барилгын салбарын, 0.4 хувийг хөдөө аж ахуйн салбар тус тус эзэлж байна. Хүн амын болон эдийн засгийн энэ төвлөрлийг дагаж Улаанбаатар хотын өмнө олон тулгамдсан асуудал гарч ирлээ.
Уланбаатар хотын иргэдийн дунд тулгамдсан асуудлаар судалгаа явуулахад 45.2 хувь хамгийн олон хүн автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг өгч байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах, дулаан, цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон тулгамдсан асуудал байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас шат дараатай бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн бодолтой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна