Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once
Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнь дотооддоо гарган авч буй, коронавирусын эсрэг анхны вакцин ирэх долоодугаар сар гэхэд бэлэн болно гэж найдаж буйгаа мягмар гарагт илэрхийлжээ.
Коронавирусын халдварын тархалтыг хяналтад авах асуудал хариуцсан Тархвар судлалын төвд зочилсныхоо дараа тэрбээр, вакцин гарган авах ажил эмнэлзүйн туршилтын сүүлийн үе шатандаа явж байгаа бөгөөд Засгийн газар чанар, аюулгүй байдлыг нь шалгана хэмээн мэдэгдсэн байна.
Цар тахал дэгдсэнээс хойших хамгийн ноцтой тархалттай тэмцэж буй Тайваньд өнгөрсөн долоо хоногт халдварын 1000 гаруй тохиолдол шинээр илэрчээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын яам өнөөдрөөс энэ сарын 28 хүртэл бүх сургуулийн танхимын хичээлийг түр зогсоож, цахим сургалт руу шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Тайванийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, мягмар гарагт халдварын 245 тохиолдол шинээр илэрсний 240 нь дотоодод халдварлажээ. Ингэснээр ийм тохиолдлын тоо сүүлийн дөрвөн хоног дараалан гурван оронтой тоогоор нэмэгдэж байна.
Тайваньд өнөөдрийн байдлаар коронавирусын халдварын нийт 2260 тохиолдол илэрч, 14 хүн нас баржээ.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна