Одоо хэрэглэж буй вакцин дээрээ нэмж хоёр вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгох эсэхийг Япон улсын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд пүрэв гарагт шийднэ. Одоогоор Японд “Pfizer” компанийн вакциныг л бүртгээд байгаа юм.
Шинээр зөвшөөрөл олгох вакцинуудад Америкийн “Moderna” болон Их Британийн “AstraZeneca” компанийн Оксфордын их сургуультай хамтран гарган авсан вакцинууд багтаж байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Эрүүл мэндийн яам энэ хоёр вакцинд хоёуланд нь зөвшөөрөл олгоход бэлэн байгаа аж. Вирусийг дарангуйлах саармагжуулагч эсрэг биет нэмэгдсэнийг эдгээр вакцины Япон улсад явуулсан эмнэлзүйн туршилт харуулжээ. Вакцинуудыг 18 болон түүнээс дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрөх аж.
Ингэснээр “Moderna”-гийн вакциныг ирэх даваа гаргаас нээгдэх олон нийтийг вакцинжуулах төвд тарьж эхлэх төлөвтэй байна. “AstraZeneca”-гийн вакцины хувьд яамны мэргэжилтнүүд цусны бүлэгнэл үүсэх эрсдэлийн улмаас тохирох насны хязгаар тогтоож магадгүй байна.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна