Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлаа олон нийтэд тайлагнах явцдаа УИХ-ын гишүүн С.Одонтуяаг нөхрийн хамт гаалийн байцаагчийг утсаар дарамталж, вакцины татан авалтад саад учруулсан гэж мэдэгдсэн билээ.
Улмаар УИХ-ын гишүүн С.Одонтуяаг эх орноосоо урвасан гэмт хэрэг хийсэн гэж үзэн, хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа дээрх мэдэгдлийг эрс няцааж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгчээ. Ингэхдээ өөрийн нэр төрөө 100 сая төгрөгөөр үнэлж, Ерөнхий сайдаас нэхэмжилж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр өнөөдөр /2021.05.21/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна