Наадмын хуушуурын худалдааг томоохон дэлгүүрийн гадна талбайд хийхээр судалж байна


Наадмаар цэнгэлдэх тойрсон хуушуурын худалдааг дүүрэг бүрд, томоохон худалдааны төвүүдийн гадна талбайд зохион байгуулж төвлөрлийг сааруулах судалгааг эхлүүлжээ. Үүнийг ирэх Даваа гарагт эцсийн байдлаар хуралдаж шийдвэрлэнэ.

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын тохижилт, засвар үйлчилгээний бэлтгэл ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан “Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо” хоёр дахь хурлаа хийжээ.

Хурлаар мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг цуглуулж зохион байгуулалт, тохижилт, худалдаа үйлчилгээ, цахилгаан хангамж, засвар шинэчлэл зэрэг шаардлагатай чиглэлүүдээр асуудлуудыг хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал Төв цэнгэлдэх төвийн гадна талбайн зогсоол, цэнгэлдэх тойрсон замуудын нөхөөс, зам шинэчлэл, 7 сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах Улаанбаатар фестивальтай холбоотой цахилгааны эх үүсвэр, усан хангамж, бие засах цэгүүдийн асуудлыг хэлэлцлээ.

Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна