Айсуй зуны АМЬТАД


Ертөнцийн жамаар өнгөө сольж, дөрвөн улирал ээлжилдэг алаг дэлхийд ан амьтад үгүйсэн бол хэчнээн гунигтай, хар бараан байх байсанд хэн ч эргэлзэхгүй.

Байгалийн зүй тогтолд чухал үүрэг гүйцэтгэж, цаашлаад хүн төрөлхтний мэлмийг баясгаж, сонирхлыг татаж, хүүхэд багачуудын танин мэдэхүйн нэг ертөнц болдог зүйл бол яах аргагүй амьтад билээ.

Зуны эхэн сар гарсан энэ цагт зэрлэг амьтад аль хэдийнээ идээшин, зулзаган ногоон байгальдаа амар тайван аж төрж байна. Гангар хун дэгдээхийгээ энгэртээ наан хөвнө, алс холоос ирсэн тогоруун сүрэг зусах газраа бараадна, тарган тарвага дошин дээрээ алсыг ажин хошхирно, уулын орой дээр яргуйгаар идээшин янгир сүрэглэнэ. Энэ бол хөдөө нутаг дахь айсуй зуны ан амьтдын дүр зураг юм.

Та бүхэндээ гэрэл зурагчин Г.Мөнгөнбаярын бүтээл, ан амьтдын гэрэл зургуудаас хүргэж байна. Бид өмнө түүний "Хавар ба амьтад" гэрэл зургуудыг хүргэж байсныг ЭНД дарж хүлээн авна уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна