Д.Энхбат: Монголчууд шинэ замаар, шинэ мөрөөдлөөр явахыг хүсэж байгаа гэдэгт итгэж байна


“Зөв ХҮН электорат” эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбат үнэмлэхээ гардаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Зөв хүн электорат эвсэл”-ээс намайг нэр дэвшүүлсэн. Энэ сонгуулиар бид Монгол Улсынхаа ардчиллыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийг улам төгөлдөржүүлэх, иргэдийнхээ амь амьжиргааг дээшлүүлэх, шударга ёс, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг Монгол Улсынхаа хөгжилд идэвхтэй оролцуулахын төлөө хөтөлбөртэй оролцоно.

Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Бид 30 жилийн ардчиллыг ардаа үлдээлээ. Дараагийн 30 жилд яаж амьдрах, дэлхий дээр ямар байр суурь эзлэх, залуучууд хүүхдүүддээ ямар өв үлдээх вэ гэсэн шинэ сонголтын өмнө ирж байна. Дэлхий ертөнц ч өөрчлөгдөж байна.

Өнөөдөр Монгол Улс өөрийн туулсан замаа эргэн харж, шинэ үе, мэдлэг, чадвар, технологид итгэж 21-р зууны шинэ Монголыг бүтээхийн төлөө ажиллах ёстой болж байна.

Монголын төрийн нэгдмэл байдлыг хадгалж, Монголын төрийн гурван салаа мөчрийнхөө уялдааг хангаж, гадаад тулгуур бодлогуудыг залгамжлан өвлөж, Монголын ард түмнийхээ төлөө зүтгэхээр бид сэтгэл шулуудаад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна