"Оллоо" ХК болон "Булган ундрага" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 372,896,345 төгрөгийн үнийн дүн бүхий 1,026,236 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL+15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN +14.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -8.33%) болон "Улаансан" ХК (UNS -6.90%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 78,015 ширхэг нэгж эрхийг нийт 20,782,348 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 306,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.39 хувиар өсөж, 34898.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,703,352,649,433 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна