Явган хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгдөггүй жолооч нарт хариуцлага тооцдог болж байгааг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сургууль орчмын бүсийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр явган хүний гарцын орчимд тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгчтэй, хяналтын камеруудыг байрлуулж эхэлсэн байна. Улмаар камерын хяналтаар явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид хариуцлага тооцох юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна