Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг бүх нийтийн соёл, амралтын өдөр болгон хуульчилсан билээ. Бурхан багшийн их дүйчин өдрийн ёслолын хөтөлбөр:
2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр. /Гандантэгчэнлин хийд, Батцагаан цогчин дуган /
ӨГЛӨӨ
05:00 МБШТ Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтэн олонд Их хөлгөний тэтгэн ариусгах сахил /Тэгчэн сожин/ хүртээнэ (ТВ9 шууд дамжуулна)
06:00 Сожин хурна \Гандан дуган\
07:00 Бурхан багшийн чого хурна \Гандан дуган\
БАГА ҮД
09:00 Шашны Соёмбот тугийг ёслол хүндэтгэлтэйгээр мандуулах
09:05 Бурхан багшийн Ринсрэл залах \Батцагаан дуганы хоймрын шүтээнд\
09:15 Тэргүүн хамба лам тэргүүтэй лам хуврагууд, хүндэт зочид мандал өргөнө
09:25 Дуун тахил /Морин хуурын чуулга/
09:35 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж, Д.Чойжамцын айлдвар мэндчилгээ
09:45 Төр засгийн төлөөлөгч Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан мэндчилгээ
09:50 Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён М П Сингх мэндчилгээ
09:53 Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён Ж Адилбаев мэндчилгээ
09:55 АБЭТБХ-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.
10:05 АБЭТБХ-ын Үндэсний төвүүдийн баярын мэндчилгээ
10:15 Монгол дахь шашны төлөөлөл “Энх тайвны залбирал үйлдэнэ
-Исламын шашны төлөөлөл
-Үнэн алдартны шашны төлөөлөл
-Католик шашны төлөөлөл
10:30 Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдвар, мэндчилгээ Энэтхэг улс, Дармасала хотоос шууд дамжуулна
11:00 Түр завсарлага
11:30 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн Бурхан багшийн намтар, зохионгуйн талаар айлдвар айлдана
11:40 ШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж Бурхны шашин ба ёс суртахуун сэдвээр айлдвар айлдана
11:50 Шагнал гардуулах ёслол, МБШТ Гандантэгчэнлин хийдээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хийдэд Өөлдийн таван шүтээнийг гардуулна
12:00 Лам хуврагууд шашин дэлгэрэхийн ерөөл уншиж хөтөлбөр жаргаана (МҮОНТ шууд дамжуулна)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна