Вакцинд хамрагдаагүй 17 хүртэл насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, орон нутаг руу явуулахгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.
Мөн коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын II тунгийн тарилга ихэнх аймагт энэ долоо хоногоос эхлэж байна. Вакцины нэгдүгээр тунд орон нутгийн иргэдийн 80 гаруй хувь нь хамрагдаад байгаа бөгөөд товлолын хугацаандаа хоёрдугаар тунгаа хийлгэнэ. Хэдийгээр бүрэн тунд хамрагдсан ч вакцин тариулснаас хойш 14 -21 хоногийн хугацаанд халдвар авахаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих шаардлагатай.
Ирэх сарын дунд үе гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаа хүртэл аль болох орон нутаг, бусад аймаг, сумд руу зорчихгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна