ЭМЯ-наас коронавирусний халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж мэдэгдлээ.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийн ярьснаар аливаа хөл хорионы дараа хөдөлгөөн нэмэгддэг аж. Энэ зүү тогтлоороо нууц хугацааны дараа эргээд халдварын тохиолдлын тоо нэмэгдэх чиг хандлага байдаг байна. Мөн орон нутгийн замуудыг энэ сарын 22-ноос нээсэнтэй болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх халдварын тоо эргээд нэмэгдэж байгаа аж.
Оргил үеийн хөл хорионы үр дүнд халдварын тохиолдлын тоо буураад 14-21 хоногийн дараа нас баралт дагалдаж буурах ёстой гэсэн тооцооллыг хийж байжээ. Гэхдээ эргээд шинэ давлагаа үүсэж, энэ нь олон хүн амыг хамарвал вакцин үр дүнгүй болох, нас баралт нэмэгдэх эрсдэл хүлээж байгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлсэн юм.
ЭМЯ-наас “Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаагаас үүдэж халдварын тоо буурахгүй байна. Мөн үйлдвэр, үйлчилгээний газрууд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихгүй бол тухайн газруудаас халдвар тархах өндөр эрсдэлтэй. Халдварын тоо ихэссээр байвал дахин хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна