"Булган ундрага" ХК болон "Мерекс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа

Өчигдөр 18 цаг 12 минут

2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 368,767,241 төгрөгийн үнийн дүн бүхий 1,343,396 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.98%) болон "Мерекс" ХК (MRX +7.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан нэхий" ХК (NEH -7.64%) болон "Инвескор ББСБ" ХК (INV -7.38%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 153,580 ширхэг нэгж эрхийг нийт 37,678,059 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 1.47 хувиар буурч, 34232.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,656,071,000,864 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна