Монгол-Японы эмнэлгийн гадна талбайд ойн төгөл байгуулж байна


АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн гаднах 3.5га талбайн ногоон байгууламжид ойн төгөл буюу том оврын 319ш нарс, 1500 гаруй гоёлын мод бут тарьж байна.

Холбогдох албаныхан өнөөдөр шинээр байгуулж буй ногоон байгууламжийн ажлын явц, төлөвлөлттэй танилцлаа.



Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 18 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016-2020 онуудад хийж гүйцэтгэсэн. Энэ жил АШУҮИС болон Монгол Японы эмнэлгийн гадна орчны зөөлөн ландшафтыг бүрэн тохижуулж ойн төгөл байгуулах ажлыг хийж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар том оврын нарс мод тарих ажил дууссан, гоёлын мод бутнуудыг суулгах байршлын судалгааг гаргасан, тэмдэглээний ажлууд үргэлжилж байна.

Эх сурвалж: УБ хотын ЗАА



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна