Онцгой байдлын хэлтэст 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
Сүхбаатар дүүргийн ИТХ-аас тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст дрон, богино долгионы радио холбоо, халуун хэмжигч, амны хаалт зэргийг өгч 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.
Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хөрөнгийг нь шийдвэрлэсэн бөгөөд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж ийнхүү хөрөнгө оруулсан байна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл бичигдээгүй байна