12-16 насны хүүхдүүд ирэх сараас коронавирусынн вакцинд хамрагдах боломжтой болно гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгджээ.
"12-16 насны хүүхдүүд зургаадугаар сарын 7-ноос вакцин хийлгэхээр бүртгүүлэх боломжтой болно” гэж тэрбээр пүрэв гарагт мужуудын ерөнхий сайд нартай вакцинжуулалтын талаар хийсэн видео уулзалтын дараа мэдэгдсэн байна.
Biontech/Pfizer 12-аас дээш насны хүүхэд, өсвөр насныханд зориулсан “SARS-Cov2”-ын вакцинаа бүртгүүлэх хүсэлтийг Европын эмийн агентлагт (EMA) хүргүүлээд байгаа юм.
Вакцинжуулалтын хурд одоо байгаа тунгаас хамаарах бөгөөд вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг Меркель тэмдэглэжээ.
Зуны эцэст хоёрдугаар сард амласны дагуу хүн бүр вакцин хийлгэх боломжтой болно гэж Германы Канцлер мэдэгдсэн байна.
Меркелийн мэдээлснээр, одоогийн байдлаар Германы нийт хүн амын 41.5 хувь нь буюу 35 сая хүн вакцины эхний тунг, 13 сая буюу 15.7 хувь нь хоёр тунг бүрэн хийлгэжээ.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна